ХОББИ БҮХЭН САЙХАН
НЭХМЭЛИЙН ТӨРЛҮҮД
Гараар сүлжих
Дэгээ зүү
Хос зүү
Хамгийн бага зардалтай хобби
Алзхемер мартар өвчнөөс 30-50% сэргийлнэ
Сэтгэл зовнил, гэнэтийн сэтгэл өвтгөсөн үед тайвшруулах эмчилгээ болгон ашигладаг
Стресс багасгаж, даралт бууруулдаг
Анхаарал төвлөрөлт сайжруулдаг
НЭХМЭЛИЙН ТАЛААР 10 БАРИМТУУД (FACTS)
Бүх насныхан суралцах боломжтой
Гараар нэхсэн хувцаснууд үйлдвэрийн хувцаснуудаас илүү дулаахан болдог
Бүтээл шинээр эхлэхэд тархины шинэ эд эс үүсэж байдаг
Бүтээл дуусах болгонд аз жаргалтай болгодог
Бүтээлч занг өдөөдөг тул сэтгэл гутрал болон өөртөө итгэлгүй байдлын эсрэг эмчилгээ болдог
Миний тухай
Идэр дээд сургуулийг IT Инженер мэргэжлээр, Сантис боловсролын төвд Бизнесийн Удирдлагаар суралцаж төгссөн. Дуртай хоббинууд дундаасаа Монголчууддаа заахаар сэтгэл шулуудсан нь нэхмэл урлал. Сурахад их амархан, сэтгэл зүйг тогтвортой байлгаж, ой тогтоолт болон тархины хөгжилд эергээр нөлөөлдөг гэх мэт сайн талууд нилээн бий. Монголд олон хүмүүст нэхмэл урлалыг зааж, шинэ хоббитой болгож, амьдралд нь гэрэл гэгээ нэмэхийг хүсэн анх эхэлж байлаа.
Батдэлгэрийн цэлмэг
Танд нэхмэлийг санал болгох шалтгаан
Дуртай подкаст, дуу, намуухан ая сонсонгоо нэхэх үнэхээр гайхалтай мэдрэмж. Тантай ч бас хуваалцмаар байна.
Нэхмэлийн анхан шатны мэдлэгтэй болсноор бяцхан загварууд зохиож эхэлсэн. Бүтээлч сэтгэлгээ маань нэмэгдсэн болохоор амьдралыг ч тэр хэмжээгээр өөр өнцгөөр харж эхэлсэн.
Гараар хийсэн бүтээлээ дотны хүмүүстээ бэлэглэх хамгаас үнэ цэнэтэй байдаг